Чингис хаан Үндэсний музей нь “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Төв аймгийн 27 сумыг хариуцан ажиллаж буй бөгөөд тус аяны нээлтийг 2023.05.08-ны өдөр аймгийн Соёл урлагийн газартай хамтран Зуунмод сумын Монгол Туургатан театрт амжилттай зохион байгууллаа.
“Соёлын сэргэлт-2023” аяны нээлтэд:
Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Төвийн бүсүүдийн төлөөллүүд, Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Орон нутгийн соёл, урлагийн байгууллагын удирдлага, албан хаагчид, Зуунмод сумын иргэд оролцов.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номин, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар нээж үг хэлэв.
МУАЖ А.Долгор, МУГЖ С.Мөнгөнцэцэг, М.Болд, Зууны манлай хос дуучин, МУГЖ Ү.Вандан, Д.Дуламсүрэн тэргүүтэй урлагийн мастеруудын хүндэтгэлийн тоглолт
Мөнх-Алдарын талбайд СУИС, Монгол Улсын консерватори, Монгол туургатан театр, Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын уран бүтээлчдийн тоглолт, 1000 сурагчдын бий биелгээ
Соён гэгээрлийн илтгэл, мэргэжил, арга зүйн сургалт:
Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэн, монгол соёл” сэдвээр лекц уншив.
Төв аймгийн бүх соёл, урлагийн байгууллагын ажилтнуудад зориулан музей, театр, номын сангийн сургагч багш нар хичээл заав.
Үзэсгэлэн, үзүүллэг
Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарт гадаадын орнуудаас бэлэглэсэн бэлгийн түр үзэсгэлэн
Өнөөгийн Төв аймгийн иргэдийн аж байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
Мөнх-Алдарын талбайд 10:00-17:00 цаг хүртэл Төв аймгийн соёл урлагийн байгууллагууд болон Чингис хаан Үндэсний музейгээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Музейн боловсролын хөтөлбөр:
Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль, Нийтийн номын сангийн байранд Чингис хаан Үндэсний музейн боловсролын ажилтнууд “Буган чулуун хөшөө урлах” баримлын, “Шороон бумбагарын бунхан хамгаалагч домгийн амьтан зурах” уран зургийн, “Хүннүгийн бэлгэт гөрөөс урлах” соронзон наалтын, Монголчуудын шүтээн “наран саран” ил захидлын, “Эзэнт гүрний хатадын богтаг малгай урлах” эсгий урлалын зэрэг боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэв.
Соёл урлагийн чөлөөт арга хэмжээ:
“Соёлын сэргэлт-2023” аяны төгсгөлд “Төв сайхан нутаг бидний бахархал” үдшийн цэнгүүнийг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулж, “Баянмонгол” чуулга, My Voice уралдааны тэргүүн байрын шагналт дуучин Г.Тэмүүжин, уг уралдааны шилдэг оролцогч “Гэгээ” хамтлаг, Б.Бямбасүрэн, Ш.Төрбат, СУИС-ийн цэнгээнт бүжгийн хамтлаг, Төв аймаг, Багануур дүүргийн уран бүтээлчид, “Мост” хамтлаг оролцов.
гис хаан Үндэсний музей нь “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд одоогоор Төв аймгийн 16 суманд ажиллаад байна.
#Зуунмод
#Лүн
#Баянхангай
#Заамар
#Цээл
#Угтаалцайдам
#Сүмбэр
#Борнуур
#Баянчандмань
#Алтанбулаг
#Өндөрширээт
#Эрдэнэсант
#Аргалант
#Баянцогт
#Жаргалант
#Батсүмбэр