image
clock
2023-03-22
“МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛТНЫ ГАРЫН АВЛАГА” ОРЧУУЛГЫН НОМЫН НЭЭЛТ

2022.11.15

Америкийн музейн нийгэмлэгээс эрхлэн гаргасан “Музейн боловсролын ажилтны гарын авлага” номын хоёр дахь хэвлэлийг Чингис хаан Үндэсний музейгээс албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргалаа.

Салбарын хөгжил шинэчлэлтийг бодит жишээнд тулгуурлан бичсэн энэхүү бүтээлд “Музей - сургуулийн сургалтын нөөц болох нь”, “Идэвхтэй суралцахуй” хэмээх хоёр шинэ бүлгийг уялдуулан оруулсан бөгөөд ажлын арга зүй, судалгаа, үйл ажиллагааны харьцуулалт, хуваарилалт, зохион байгуулалтын бүдүүвч зураг, хөтөлбөрийн жишээ, бодит баримт зэргийг агуулснаараа музейн боловсролын ажилтнуудад зайлшгүй хэрэгцээтэй гарын авлага юм.