image
clock
2023-03-23
“ЧИНГИС ХААН” (Монгол шуудангийн маркнаа) НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

2022.12.26

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулж Их хаан болон Монголын эзэнт гүрэн, “Монголын нууц товчоо” зохиолын сэдэвт 50 шахам шуудангийн марк, блокийг анхны өдрийн дугтуйн хамтаар нэгтгэсэн цомгийг тус музейгээс дэмжин хэвлүүлэв.

Марк цуглуулагч, судлаач Ч.Болд нь нэгэн жарны хугацаанд буюу 1962-2021 онд гүйлгээнд гарсан Чингис хааны сэдэвт монгол шуудангийн марк, анхны өдрийн дугтуйг нэгтгэж, монгол, англи хэлээр хэвлүүлсэн уг цомог нь гадаад дотоодын үзэгчид, марк цуглуулагчдад нэн сонирхолтой бүтээл болно. Уг цомог ердөө 300 хувь хэвлэгдсэн.

Монголын эзэнт гүрэн, их хаадын түүхтэй холбоотой маркуудыг системтэй нэгтгэж, тэдгээрийн танилцуулга, үзүүллэгийн төрөл зүйл, Чингис хааны тухай өнөөгийн ертөнцөд хэрхэн үзэж байгааг харуулж байгаа нь тус цомгийн онцлог болно.

Цаашид Чингис хаан болон түүнтэй холбоотой дурсгалуудыг системтэй судалж нийтлүүлэх, сургалт, судалгаа, сурталчилгааны зорилгоор соёлын бүтээгдэхүүн бий болгох ажлыг тус музейгээс шат дараатай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Чингис хаан Үндэсний музейн захиргаа