image
clock
2023-03-23
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛЫГ ХЭРХЭН ХЭВШҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

2023.02.17

Чингис хаан Үндэсний музейн зүгээс ажилтан, албан хаагчдаа мэргэжил арга зүйгээр чадавхжуулах ажлын хүрээнд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуультай хамтран “Байгууллагын соёл”, “Үйлчилгээний соёл” сэдвээр цогц сургалт зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургуулийн багш, Харбины технологийн их сургуулийн докторант Г.Булгамаа олон улсын стандартад нийцсэн байгууллагын үйлчилгээний соёлыг хэрхэн хэвшүүлэх талаар тус музейн ажилтан, албан хаагчдад үр дүнтэй сургалт явууллаа.