2023.03.02
Олон улс орны музейн дэлгүүрүүд бэлэг дурсгалын, бичиг хэргийн, гар урлалын, хүүхдийн, хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон ном товхимлоор бараа бүтээгдэхүүнээ бүрдүүлсэн байдаг. Дээрх бүх төрлийн бүтээгдэхүүнийг цогцлоосон Монголын анхны музейн дэлгүүр Chinggis Khaan National Museum Shop албан ёсоор нээгдлээ.
Захирал, академич С.Чулуун музейн дэлгүүрийг нээн үг хэлж, тууз хайчлав.
Нээлтийн үеэр эхний таван худалдан авагчдад Чингис хаан Үндэсний музейгээс бэлэг дурсгалын зүйл гардууллаа.
Chinggis Khaan National Museum Shop нь 2021-2022 онд музейн дэлгүүрийн барааны тэмдгийн загвар гарган батлуулж, оюуны өмчийн газарт бүртгүүлэн, үндэсний үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгжтэй мерчандайзийн гэрээ байгуулан музейн үзмэр, эд өлгийн зүйлд тулгуурласан 20 гаруй нэр төрлийн 10,000 орчим бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлэн, мерчандайзийн бүтээгдэхүүнүүддээ барааны тэмдгийг байршуулан үзэгчдийн үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Үүнээс гадна, үндэсний томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн чанарын шаардлага хангасан, музейн агуулгад нийцэхүйц бүтээгдэхүүнийг дэлгүүртээ байршуулан, цаашид тэдгээр аж ахуйн нэгжтэй хамтран Чингис хаан Үндэсний музейн нэрийн мерчандайзийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.