2023.04.14
Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй эрдэмтдийн цуврал лекц үргэлжилж байна.
Энэ удаад Чингис хаан Үндэсний музейн зочин судлаач, ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Павел Рыкин /Ph.D/ “Монгол хэлнүүдийн гарал үүсэл, түүхэн хөгжил” сэдвээр сонирхолтой лекцийг олон нийтэд нээлттэй уншиж сонордуулав.