image
clock
2023-05-30
“ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ЗАЙНЫ СУРГАЛТЫН БОЛОН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ТЭГШ ХАМРУУЛАХАД ЗОРИУЛСАН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАХ ТӨСЛИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Чингис хаан Үндэсний музей нь Японы Засгийн газраас тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүссэний дагуу тус улсаас Тандалт судалгааны баг ирж ажиллав.

Тийнхүү, төсөл хэрэгжүүлэх үйл явц, талуудын үүрэг хариуцлага, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг судалж, хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 2023 оны тавдугаар сарын 26-нд Жайкагийн төлөөлөгчийн газрын дарга Шиничи Танака, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, музейн захирал академич С.Чулуун нар “Чингис хаан Үндэсний музейг зайны сургалтын болон боловсролын хөтөлбөрт тэгш хамруулахад зориулсан техник, тоног төхөөрөмжөөр хангах төслийн тандалт судалгааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Дараагийн шатанд Япон Улсын Засгийн газар, Сайд нарын танхимаар хэлэлцэж шийдвэрлэх юм.