Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг угтаж Төрийн албаны зөвлөлөөс Чингис хаан Үндэсний музейтэй хамтран "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг сурталчлан таниулах" сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын даргын ахлах зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Ёс зүйн хорооны гишүүд, Яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч Агентлагийн дарга нар болон төрийн албан хаагчдын төлөөлөл оролцов.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг сургалтын үйл ажиллагааг нээж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг бүрэн эхээр хүргэв. Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баатарсайхан "Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, доктор На.Батболд “Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Оролцогчид Чингис хаан Үндэсний музейн Их Монгол улсын танхим, Дэлхий дахин ба монголчууд: Монгол бахархлын танхимд зочлон үзмэрүүдтэй танилцав.