image
clock
2023-11-24
“ДИОСЭГИ ВИЛМОШИЙН МОНГОЛЫН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГУУД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Чингис хаан Үндэсний музейгээс Унгарын Угсаатны зүйн музейтэй хамтран 2023 оны 11 дүгээр сарын 24-нд Унгарын нэрт угсаатны зүйч Диосэги Вилмошийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Диосэги Вилмошийн Монголын тухай гэрэл зургууд” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, доктор На.Батболд, Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Анна Обрушанский, Унгар улсын Угсаатны музейн Дорно дахины цуглуулга хариуцсан куратор Габор Вилхэлм, Унгар улсын Угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Силальи Жолт нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Диосэги Вилмош нь социализмын үед Монголд хээрийн судалгаа хийсэн гадаадын цөөн хэдэн эрдэмтний нэг юм. Тэрбээр 1960 онд Монголд гурван сар хээрийн судалгаа хийхдээ бөөгийн 100 гаруй эд өлгийн зүйл цуглуулж, Монголын зүүн, зүүн хойд, баруун хойд нутгийн үзэсгэлэнт байгаль, тухайн үеийн монголчуудын дүр төрх, эд өлгийн зүйлсийг гэрэл зургийн хальсандаа мөнхөлж, 800 гаруй хар цагаан гэрэл зураг авчээ.

Үзэсгэлэн 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.