Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн өдөр буюу 12 дугаар сарын 29-ний 13:00 цагт Чингис хаан Үндэсний музейд “Дэлхийд тархсан монгол өв” 20 боть төслийн эхний 11 боть номын нээлт болов.
Уг төслийг Соёлын яамнаас дэмжиж Чингис хаан Үндэсний музей, Олон Улсын Монгол Судлалын Холбоо санаачлан хэрэгжүүлж байна.
ОХУ-ын Эрмитаж Улсын музейн сан хөмрөг, Унгар улсын номын сан, музей, Япон улсын музей номын сан, архив, Тайванийн хааны ордон музейн архив, Норвегийн Осло Их сургуулийн Соёлын түүхийн музей, Эрхүүгийн орон нутаг судлах музей, Данийн Копенхагений хааны ордон музей зэрэг газруудад хадгалагдаж буй Монголтой холбоотой эд өлгийн зүйлсийг судалгааны эргэлтэд оруулж Монгол Улсад ийнхүү анх удаа цувралаар хэвлэсэн нь энэ юм.