image
clock
2024-02-16
Музейн үзмэрийг сэргээн засах орчин үеийн аргад суралцана

Чингис хаан Үндэсний музей, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль, ШУТИС хамтран "Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт" зохион байгуулах гэж байна. 2-р сарын 19-23-нд болох уг сургалтаар БНСУ-ын Үндэсний музейн Хадгалалт хамгаалалтын хэлтсийн мэргэжилтнүүд сэргээн засварлалтын орчин үеийн арга технологийг танилцуулж, үзмэрт сав баглаа боодол хийх, шавар болон керамик эдлэл цэвэрлэх, нөхөх, сэргээн засварлах аргачлалыг онол, дадлага хослуулан заах юм. Чингис хаан Үндэсний музейн сургалтын танхимд болох энэ сургалтад 20 хүн хамрагдаж, олон улсын сертификаттай төгсөнө.