image
clock
2024-02-26
“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН БА ХӨЛГӨНИЙ УЛУС” ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан эрдэмтдийн лекц үргэлжилж байна.

Энэ удаад Япон улсын Рюүкокү Их сургуулийн профессор Мүраока Хитоши “Монголын эзэнт гүрэн ба Хөлгөний Улус” сэдвээр 2024 оны гуравдугаар сарын 12-ны 14:00 цагт тус музейн IV давхрын хурлын танхимд лекц уншина.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах энэхүү лекцэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.