image
clock
2024-03-02
Б.Оюунчимэг: 1300 км холоос Улаанбаатарт ирээд, музей үзээд байж чаддаггүй

Увс аймгийн Наранбулаг сумын I багийн иргэн Б.Оюунчимэг 6 настай ач охинтойгоо музей үзэж явахад нь уулзлаа. 

-Музей ямар санагдав?

Үнэхээр сайхан байна. Их эзэн хаанаар овоглосон музей үнэхээр сайхан болжээ. “Музейн нээлттэй өдрүүд” гээд соён гэгээрүүлэх ажил хийж байгаад талархаж байна. Монгол орныхоо түүх, өв соёлтой музейд танилцах нь орон нутгаас ирж байгаа бидэнд тэр бүр олддоггүй завшаан. Хөдөөний бид чинь 1300 км холоос тэр бүр Улаанбаатарт ирж, музей үзээд байж чаддаггүй.

-Монгол хүн Монголынхоо музейнүүдийг нэг удаа заавал үзэх хэрэгтэй байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бид түүх, соёлоо мэдэж байж, эх орноо хайрлана, монгол хүн гэж хэлэх боломжтой болно. Улаанбаатарт ирснийх 5-6 музей үзнэ гэж төлөвлөөд, Чингис хаан Үндэсний музейгээр эхэлж байгаа. Танай музейгээр үнэхээр бахархаж байна. 

-Улаанбаатарт хэзээ, ямар ажлаар ирэв?

Хувийн ажлаар ирээд, далимд нь ач охинтойгоо музей үзэж явна. 

МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!