Чингис хаан Үндэсний музейд ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн яамны сайд Др. Фолькер Виссинг зочилж, Монголын түүх, соёлтой танилцав.
“Музейн нээлттэй өдрүүд”-ийн 6 дахь өдөр Чингис хаан Үндэсний музей 2309 хүнд үнэгүй үйлчиллээ. Эдгээрийг ангилбал 849 том хүн, 795 хүүхэд, 462 ахмад настан, 176 оюутан, тусгай хэрэгцээт иргэн 27 байв. Үзэгчдийн дунд 46 гэр бүл байлаа. "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрт 751 хүн хамрагдлаа.
Чингис хаан Үндэсний музейгээр:
III/1-нд үйлчлүүлсэн 2008 хүний 605 нь буюу 30% нь,
III/2-нд үйлчлүүлсэн 3703 хүний 1467 нь буюу 40% нь,
III/ 3-нд үйлчлүүлсэн 5118 үзэгчийн 2207 нь буюу 43% нь,
III/ 4-нд үйлчлүүлсэн 2077 хүний 544 нь буюу 26% нь,
III/5-нд үйлчлүүлсэн 2041 хүний 597 нь буюу 26% нь хүүхэд байв.
III/6-нд үйлчлүүлсэн 2309 хүний 795 нь буюу 34% нь хүүхэд байв.
МУЗЕЙ ҮЗЭХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЦГЭЭЕ!