Боловсролын ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын эхний жилдээ ажиллаж буй багш, удирдах ажилтнуудад зориулан “МУЗЕЙН БОЛОВСРОЛ” сэдвээр Чингис хаан Үндэсний музейн боловсролын ажилтнууд (2024.05.01-03) сургалт, арга зүйн зөвлөгөөг өглөө.
Энэхүү сургалтын зорилго нь соёлын боловсролын үйл ажиллагааг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэхэд СӨБ-ын багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн.
Нийслэл хотноо зохион байгуулагдсан энэхүү сургалтад 21 аймаг, 9 дүүргийн эхний жилдээ ажиллаж буй 850 багш, 282 аргазүйч, эрхлэгч нар хамрагджээ.