image
clock
2024-05-15
РАШИД АЛ-ДИНЫ ХЯТАДЫН ТҮҮХ БА XIV ЗУУНЫ ЕВРАЗИЙН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТУХАЙД ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

РАШИД АЛ-ДИНЫ ХЯТАДЫН ТҮҮХ БА XIV ЗУУНЫ ЕВРАЗИЙН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТУХАЙД ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛНА

Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран эрдэмтдийн лекцийг олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй зохион байгуулдаг билээ.

Ээлжит лекц 2024 оны 05 дугаар сарын 17-ны 14:00 цагт болох бөгөөд, Австри Улсын Венийн их сургуулийн Монголын түүх, соёл судлалын төвийн эрхлэгч, доктор Франческа Фиаскетти “Рашид ал-дины Хятадын түүх ба XIV зууны Евразийн соёлын солилцооны тухай” сэдвээр Чингис хаан Үндэсний музейн 4 давхрын хурлын танхимд зохион байгуулагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.