image
clock
2024-05-17
ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ УГТАЖ ТҮҮХ, СОЁЛЫН ӨВИЙГ СУРТАЛЧЛАВ

Маргааш Олон улсын музейн өдөр тохионо. Дэлхийн улс орнууд Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн тэмдэглэж ирсэн.

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод байрлалтай музейнүүд “Музей боловсрол, судалгааны төлөө” уриа дор нэгдэж (2024.05.17) Чойжин ламын сүм музейн гадаа талбайд өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт Чингис хаан Үндэсний музей 16 нэр төрлийн боловсролын хөтөлбөрөөр үйлчилж хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд түүх, соёлын өвөөр дамжуулан үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, түүх соёлын өвийг олон нийтэд хүргэж ажиллалаа.