image
clock
2024-05-29
Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болд эрдэм шинжилгээний номын санд ховор ном хандивлав

Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болдоос өөрийн хувийн номын сангаас Чингис хаан болон түүний угсааны хаадын тухай гол төлөв өрнөдөд хэвлэгдсэн 24 ном бүтээлийг хандивлав. 

Тэдгээрийн дотор АНУ-ын түүхч Х.Лэмбийн 1927 онд хэвлэгдсэн “Чингис бол хүн төрөлхтний хаан мөн”, Р.Фоксын 1936 онд хэвлэгдсэн “Чингисхаан”, Рене Груссийн 1944 онд хэвлэгдсэн ““Дэлхий дахиныг байлдан дагуулагч Чингис хааны амьдрал”, Ата малик Жувейнийн 1958 онд хэвлэгдсэн “Дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны түүх” болон Р.Листерийн “Чингис хаан”, Д.Морганы “Монголчууд”, Д.Майдарын “Чингис хаан Монголын их гүрэн” зэрэг бусад ховордсон бүтээл эх сурвалж оржээ. 

Чингис хаан Үндэсний музейнн зүгээс Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болдод хамтран ажилласанд талархал илэрхийлж, амжилт хүсэв.