image
clock
2024-06-01
Зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.

ХҮҮХЭД БҮХЭН ИНЭЭЖ БАЙГ

ХҮСЭЛ БҮР НЬ БИЕЛЖ БАЙГ

ХҮН БОЛГОН ТЭДНИЙГ ХАЙРЛАЖ БАЙГ

#Олон_Улсын_Хүүхдийн_Эрхийг_Хамгаалах_Өдөр

Монголын нийт хүүхэд багачууддаа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргэж, аз жаргалтай инээд хөөрөөр бялхаж, гэр бүлээрээ амар амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.                         

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг орон даяар “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ” уриан дор зохион байгуулж байна.       

Чингис хаан Үндэсний музей нь 0-16 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Энэ оны эхний 05 сарын байдлаар гэхэд 20741 хүүхэд музейгээр зочилсон байна.

Мөн баярын өдрүүдэд (06.01-02) "Ирээдүйгээс ирсэн зураачид” хүүхдийн уран зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 6 давхарт гарч байгаа тул, бяцхан хүүхдүүдээ дагуулан ирж, үлгэрийн ертөнцөөр аялуулан ирээдүйгээс ирсэн зураачдын бүтээлтэй танилцуулаарай.