image
clock
2024-06-12
ЛАОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оын зургаадугаар сарын 11,12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа.

Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан Үндэсний музейн үүдэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин, музейн Үзэсгэлэн, үзүүллэг, зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Хосбаяр болон бусад албаныхан (2024.06.12) угтан авлаа.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит музейн үзүүллэгийн танхимуудаар зочлон түүх, өв соёлыг хадгалах томоохон бүтээн байгуулалт болсныг онцлоод, хүндэт зочны дэвтэрт талархсан сэтгэгдлээ бичиж үлдээсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улс БНАЛАУ хооронд 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон байна. Өнөөгийн байдлаар хоёр улс нь Ази тивийн, далайд гарцгүй, уламжлалт найрсаг харилцаатай “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна.