Зураач, эх зохиогч, найруулагч агсан Рэнцэнгийн Батцэнгэлийн “Хүннү товчоон” шинжлэх ухааны хялбаршуулсан номын нээлт музейн Эрдэм шинжилгээ, судалгааны номын санд (2024.06.24) боллоо.
Энэ үеэр ШУ-ны гавьяат зүтгэлтэн, архелогич Д.Эрдэнэбаатар “Хүннү товчоо” ном бол түүний урьд өмнө бүтээсэн МНТ Түгээмэл эх, Морин хуурын тууль номуудын нэгэн адил туульсын цогц бүтээл бөгөөд, 2000 гаран жилийн тэртээгээс Евроазийн хээр талд өөрсдийн аугаа их суу алдар, сүр хүчээ гайхуулан байсан Хүн гүрний түүхийг хүүхэд, залуус төдийгүй нийт Монголчууддаа, дэлхийд түгээн дэлгэрүүлэх буянт үйлс бүтээснийг онцлов.
Тэрээр Р.Батцэнгэл нь өвчтэй байх хугацаандаа сүүлчийн амьсгаагаа таттал өдөрт 4-5 цаг “Хүннү Товчоо” ном дээрээ ажиллаж дуусгаад “Их хаад өвөг дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаанд үнэнч явахтун! Тэгж чадваас Монголын ирээдүй хэзээд өөдрөг гэрэлтэй байх болно” хэмээн 2024 оны 05 сарын 03-ны өдөр эл номд бичиж үлдээжээ.
2014 оноос эхэлж “Монголын нууц товчоо” түгээмэл эх номоо дэлхийн 10 гаруй хэл дээр хэвлүүлэн 2022 оны “Мөнгөн мод” оны шилдэг бүтээлээр шалгарч, 2023 онд бүтээсэн “Морин хуурын дууль” ном нь мөн л олон хэл дээр хэвлэгдэж дэлхийн монголчууд, монголын түүх соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл хүртээл болсон билээ.