Чингис хаан Үндэсний музей БНСУ-ын Гунжигийн Үндэсний Их сургуультай хамтран музейн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, тогтвортой орчин, био гэмтэл, эрсдэл түүнээс хамгаалах арга зам” мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 08 сарын 13-наас 16-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэхүү соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сертификаттай сургалтыг Гунжүгийн Үндэсний Их Сургуулийн профессор, Жу Ёнхүнь “Соёлын өвийн дижитал баримтжуулалт ба хэрэглээ” профессор Жу Намчол “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын философи, ёс зүй”, Соёлын өвийн ерөнхий газрын ахлах куратор Со Миньсог “Музейн хадгалалт хамгаалалтын орчин” сэдвүүдээр явуулна.
Сургалтыг онцлог нь соёлын өвийн хадгалалтыг дижитал парадигмын эрин үеийн соёлын өвийн баримтжуулалтыг практикт хослуулан дижитал технологиор тайлбарлан, сэргээн засварлах, дижитал контент хэрэглээг заах шинэлэг сургалтыг музейн ажилтнуудад анх удаа олгох юм.
Тус сургалтад ШУА-ийн харьяа Архелогийн хүрээлэн, Монгол банк, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн музейн 11, хөдөө орон нутгийн 22 музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан ажилтнууд оролцохоор бүртгүүлээд байна.