image
clock
2024-08-17
"ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖИЙН ХАДНЫ БИЧЭЭС” УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ИРЭХ САРД ГАРНА

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Чингис хааны угсааны Цогт хун тайжийн дурсгалт газар болох Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гарсан. 

Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, “Хөх бичиг” бичиг соёлын академи, Төв аймгийн Соёл, урлагийн газар хамтран “Халхын цогт хунтайжийн хадны бичээс” уран бичлэгийн үзэсгэлэн, улсын уралдааныг өнгөрсөн зургаадугаар сард бүх насныханд зориулан зарласан билээ. 

Энэхүү уралдааны үйл ажиллагааг ирэх сарын 3-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дуутын хадны дурсгалт газарт зохион байгуулж шалгаруулах бөгөөд, энэ үеэр олон нийтэд үндэсний бичгийн өв соёлыг сурталчилна.

Цаашид уг арга хэмжээг жил бүр тогтвортой эвент болгон зохион байгуулж, бүс нутагт шилдэг бүтээлд тулгуурласан монгол уран бичгийн музей байгуулахаар төлөвлөж байна. 

Уралдаанд оролцогчдын мэдүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн 209 тоотод хүлээн авч байна.

Жич: Холбогдох мэдээллийг 96581188, 90071144 утсаар лавлана уу.