image
clock
2024-08-17
"МУЗЕЙД СУРАЛЦАХУЙ” ӨРГӨӨ ХӨЛ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ЗОЧИД ИХТЭЙ БАЙНА

Нар хур тэгш, найр наадам дэлгэр сайхан намрын эхэн сар буюу наймдугаар сарын 16-ны энэ өдөр "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ.                    

Соёлын өвийн өртөө нэгдсэн хөтөлбөр дор Чингис хаан Үндэсний музейн зүгээс “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүдээр оролцож байна.

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий Фестивальд 21 аймаг 330 сумын Монгол түмний их өв соёл, өвөг дээдсийн бүтээсэн үнэт зүйлийн ай сав бүхэнтэй танилцах боломжийг олгож байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Фестиваль 08 сарын 16-наас 18-ны өдрүүдэд Налайх дүүргийн "Тайж хайрхан"-ы бэлд болох тул Та бүхнийг фестивалиар зочилж, морилон саатахыг урьж байна.