image
clock
2024-08-29
ЦААСАН ЭДЛЭЛ ХУВИЛМАЛ ХЭЛБЭРТ БАЙДАГ ТУЛ БАТ БӨХ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

Сүүлийн жилүүдэд цаасаа хэмнэх, цаасны хэрэглээг танах талаар олон нитийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга ярьж бичиж уриалга ч гарах болсон. Тиймээс Чингис хаан Үндэсний музейгээс ажилтнууддаа зориулан цаасны түүхий эд, цаасыг хэрхэн ямар дарааллаар гарган авч эцсийн бүтээгдэхүүн болгодог талаар Япон улсын Осака Их сургуульд багшаар ажиллаж байсан, профессор Исэки Казүе багшаас сургалт (2024.08.29) авлаа.

Сургалтын үеэр цаасны түүхий эд БНХАУ-аас үүдэлтэй бөгөөд, хуснаас цаасыг гарган авдаг, хулсан цаасны түүхий эдийг ч өргөн хэрэглэдэг байна. Япон улсын Нара хотод модны түүхий эд хамгийн их байдаг нэг модны төрлөөс л гэхэд 20 төрлийн цаасыг хийдэг аж. Хэдий түүхий эд хоёр гурван төрлөөр өөр өөр хэдий ч арга технологийн хувьд нэг, цаасыг механик аргачлалын дагуу 11 дарааллаар хийдэг гэлээ.

Тэрбээр Исэки Казүе багш Япон улсад цаасны түүхий эдийг угааж цэвэрлэх урсгал гол ховордсон учраас крантны усанд угаах болсон. Технологийн хувьд урсгал усанд сойх ёстой. Аливааа цаасан эдлэл хувилмал хэлбэрт байдаг учраас бат бөх чанар хамгийн чухал гэдгийг тайлбарлаж байв.