image
clock
2024-09-02
ЭХ ХЭЛНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН СЭДЭВЧИЛСЭН ТАЙЛБАРТ АЯЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.

Чингис хаан Үндэсний музейгээс “Эх хэлний өдөр”-т зориулан хоёр дахь жилдээ монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөдийн тухай сэдэвчилсэн тайлбарт аялалыг 2024 оны 09 дүээр сарын 01-нээс 07-ны өдрүүдэд зохион байгуулна.

Эрхэм үзэгч Таныг

- Монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөд:

- Чингисийн чулууны бичиг

- Мөнх хааны гэрэлт хөшөө

- Хэсэг байшингийн гэрэлт хөшөө

- Хутагт хааны бичээс

- Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл авахыг урьж байна.

Чингис хаан Үндэсний музейг үзэхээр тасалбараа авсан үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилгээг тус музейн 5 давхрын “Их Монгол улсын танхим”, 7 давхрын “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхимуудад өдөр бүр 11:00-15:00 цагуудад үзүүлнэ.