Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.
Чингис хаан Үндэсний музейгээс “Эх хэлний өдөр”-т зориулан хоёр дахь жилдээ монгол бичгээр бичигдсэн гэрэлт хөшөөдийн тухай сэдэвчилсэн тайлбарт аялалыг өдөр бүр зохион байгуулж байна.
Энэ жилийн тайлбарт аялалд СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн аравдугаар ангийн сурагчид идэвхитэй хамрагдаж монголчуудын бичиг үсгийн үүсэл, түүхэн хөгжил, онцлогийг музейн үзмэрт тулгуурлан танин мэдэхийн зэрэгцээ мэдлэгээ бататган “МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИГДСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨД”-тэй холбоотой “АХА” асуулт, хариултын хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээнд оролцлоо.
Эх хэлээ эрхэмлэн дээдэлж сэдэвчилсэн тайлбарт аялалд хамрагдсан сурагчдад талархал илэрхийлье.