image
clock
2024-10-15
МУЗЕЙН ХАМТ ОЛНЫ ТӨЛӨӨЛӨЛ "БАЯНГОЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-Д МОД ТАРИЛАА

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш цөлжилт, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, ААН, байгууллагуудын ойлголт, хандлагад өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулах ажил эрчимтэй явагдах болсон.

Чингис хаан Үндэсний музейн хамт олон 2021 онд Баянгол цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьж байсан бол, өнөөдөр нэмж хайлаас модны суулгац суулгалаа.