Музейн албан хаагчдын дунд албан хэрэг хөтлөлтийн сургалтыг (2024.11.08) зохион байгууллаа. Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн онцлог зохицуулалт, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Баримт бичгийн стандарт MNS 5140:2021 зэрэг хууль тогтоомж, эрх зүйн актын талаар танилцуулан жишээн дээр тайлбарлав.
Сургалтыг Чингис хаан Үндэсний музей ЗУХ-ийн ахлах Ж.Алтангэрэл, Ж.Хулан нар амжилттай зохион байгууллаа.