image
clock
2024-11-14
МУЗЕЙН АЖИЛТУУДАД “ЖЕНДЭР, ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ” СУРГАЛТ ОРЛОО

Хүн бүрийн эрхийг тэгш хангахын тулд хүйсийн тэгш эрхийг хангах ёстой байдаг. Музейн нийт ажилтнуудад зориулан “Жендэр, жендэрийн тэгш байдал” сэдэвт ээлжит сургалтыг хуульч, хөгжил судлал, жендэрийн шинжээч Б.Золзаяа (2024.11.14) зохион байгууллаа.

Жендэрийн тэгш байдал нь эрэгтэй, эмэгтэйчүүдийг амьдрах, ажиллах тэгш нөхцөлөөр хангах тухай шинжлэх ухаан юм. Аливаа нийгэм нөөцөө, баялгаа, ажиллах хүчээ бүрэн ухаалгаар ашиглаж байж улс орон хөгждөг учраас хөгжлөөс тухайн орны бүх иргэд хувь хүртдэг билээ.

НҮБ-аас тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталснаас хойш хэрэгжилтэд улс гүрнүүд төдийгүй хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн оролцоо өндөр болсон. Тус зорилтуудын хүрээнд байгууллагын нийгмийн хариуцлагын ойлголт нэмэгдэж, хариуцлагатай байгууллагын зарчим, стандартууд нь байгаль орчин нийгмийн асуудлыг хэрхэн уялдуулж байгаагаар нь байгууллагын үйл ажиллагааг хэмжих нэг хэмжүүр болсон.

Монгол Улс нь жендерийн хөгжил өндөр орнуудын тоонд багтдаг ч НҮБХХ-ийн 2022 оны Хүний хөгжлийн илтгэлээс харахад жендэрийн тэгш бус байдлын индекс нь бүс нутаг болон дэлхийн дунджаас доогуур байдаг байна.