Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейн “Монголын эртний төрт улсуудын танхим" дахь "Хүннү өв" сэдэвчилсэн тайлбарт аялалд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн 1 дүгээр курсийн оюутнууд хамрагдлаа.
Оюутнуудад музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Эрдэнэ
- Хүн гүрэн буюу Хүннүгийн эзэнт улсын тухай товч түүх
- Монгол нутагт тархсан Хүннүгийн археологийн дурсгалууд
- Хүннүгийн төрийн ба язгууртнуудын сүлд, бэлгэ тэмдэгүүд
- Хүннүгийн эзэнт улсын дурсгал \үзмэр \ төрт улсын тогтолцоотой хэрхэн холбогддог бэ? гэсэн сэдвүүдээр сонирхолтой лекц уншиж, танхим дахь сэдэвчилсэн тайлбарт аяллыг тайлбарлагч О.Энхцолмон удирдан явууллаа.
“Хүннү өв” сэдэвчилсэн тайлбарт аялал нь Чингис хаан Үндэсний музейд 11 сарын 21, 22-ны өдрүүдийн 14:30 цагт дахин зохион байгуулагдах тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.