image
clock
2024-11-21
CОЁЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭВ

"Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд "Соёлын салбарын бодлого” анхны хэлэлцүүлэг (2024.11.20) болж өндөрлөлөө.

Уг хэлэлцүүлэгт Соёлын салбарын бодлогын 5 боть номын талаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, салбарын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар ССАЖЗЯ-ны ТЗУГ-ын дарга Ч.Энх-Амгалан нар танилцуулга мэдээлэл хийлээ. 

Дээрх 5 боть номонд соёлын салбарын удирдлага, зохион байгуулалт, соёлын өвийг хамгаалах хөгжүүлэх бодлого, урлаг, уран бүтээлийг хөгжүүлэх бодлого, соён гэгээрэл 2030 зэрэг агуулгууд багтаж буй юм. 

Хэлэлцүүлэгт соёлын өв, урлаг, утга зохиол, философи, шинжлэх ухаан, археологийн чиглэлийн 20 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож тал бүрээс нь ярилцаж номын агуулгад санал зөвлөмжөө тусган ажилласан байна.