ОХУ-д албан томилолтоор ажиллаж буй Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Дорно Дахины улсын музейн ерөнхий захирал, түүхийн ухааны доктор Александр Седовтой уулзалт (2024.12.04) хийлээ.
Уулзалтын үеэр музей хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ цаашид хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, ном католог хэвлүүлэхээр тохиролцов.
Дорно Дахины улсын музейн Монголын танхимд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулиар урласан бүтээлүүд хадгалагдаж байгаа.
Тус музей нь 1918 онд байгуулагдсан бөгөөд Алс Дорнод, Ойрхи Дорнод, Төв Ази, Кавказ зэрэг бүс нутгийн эрт үе, дундад зуун, хожуу үе, шинэ цагийн түүхэнд хамаарах дүрслэх урлагийн бүтээл, чимэглэлийн урлагийн бүтээл, археологийн олдвор зэргээс бүрдэх баялаг сан хөмрөгтэй аж.
Хамтарсан уулзалтын төгсгөлд Москва хотод тус өдөр нээлтээ хийсэн "Пусть расцветают все цветы" хэмээх БНХАУ-ын урлагийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.