Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун ОХУ-д хийж буй албан томилолтын үеэр Москва хотод байрлах Улсын түүхийн музейн захирал Алексей Левыкинтэй (2024.12.05) уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр музейн ажилтнуудын туршлага судлах, дэлхийд тархсан монголын өв цувралын хүрээнд Алтан Ордны өв хамтарсан каталог гаргах, үзэсгэлэн зохион байгуулах, хамтарсан хээрийн судалгаа экспедиц дээр ажиллах зэрэг хамтын ажиллагааны олон асуудлын хүрээнд ярилцаж тохиролцлоо.
ОХУ-ын түүхийн хамгийн баялаг үзмэртэй тус музей нь1883 онд ОХУ-ын нийслэл Москва хотын улаан талбай дээр байгуулагдсан, өдгөө сан хөмрөгт нь нийт 5.0 сая гаруй үзмэр, 14.0 сая гаруй хуудас баримтат материал хадгалагдаж байгаа бөгөөд, Алтан Ордны улсын түүхэнд хамаарах нэн сонирхолтой үзмэрүүд ч бий.