Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилго агуулсан "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногийн турш үргэлжилж өчигдөр (2025.02.23) хаалтаа хийлээ.
Фестивальд Чингис хаан Үндэсний музейн хамт олон Монгол түмний биет бус соёлын өвийг сурталчлан таниулах зорилгоор “Түүхэн хөгжмийн өргөө”-г танилцуулж, музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид үзүүлбэр,тоглолтуудаа үзэгчдэд толилуулж энэ үеэр 4200 хүнд үйлчилсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласны дагуу Монголын шилдэг мөсөн сийлбэр урлаачид “Мазаалай” мөсөн хотхоныг байгуулсан билээ.
Дашрамд сонирхуулахад, Фестивальд монголын өвлийн өнгийг тодотгож, шилдэг 100 гаруй уран бүтээлчдийн хамтран “Мазаалай” мөсөн хотхоны 60 гаруй мөсөн сийлбэрүүдийг Нийслэлчүүддээ зориулан толилуулжээ.