image
clock
2025-03-07
МУЗЕЙН АЧААЛЛААС ХАМААРЧ СҮҮЛИЙН ҮЗЭЧИЙГ 16:00 ЦАГТ ХҮЛЭЭН АВНА

Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд музейн боловсролын хөтөлбөрүүд, нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд сургалт, сурталчилгааны үзмэрүүдтэй танилцуулахаас гадна, музейгээс эрхлэн гаргаж буй ном бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа, олдвор сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагааг танилцуулна.

Чингис хаан Үндэсний музей нь 2025 оны 03 сарын 07-ноос 13-ны өдрүүдэд 09:00- 17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд, үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16:00 цагт хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ Та цагаа төлөвлөж