image
clock
2025-03-08
МУЗЕЙН АЧААЛЛААС ХАМААРЧ СҮҮЛИЙН ҮЗЭГЧИЙГ 16:00 ЦАГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА

Чингис хаан Үндэсний музей нь 2025 оны 03 сарын 07-ноос 13-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд, үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 16:00 цаг хүртэл хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ Та цагаа төлөвлөж, тооцож ирэхийг хүсье.

Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочлоход үзэгч Та багадаа л гэхэд 2-3 цагийг зарцууулахыг бодолцоорой.

Музейн 9 давхарт байрлах Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туг, Хааны Хасбуу Алтан тамга нь тусгай үзэсгэлэн тул төлбөртэй, бусад танхимууд 7 хоногийн турш үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.