image
clock
2025-03-11
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАГЧ НЬ ЗӨВХӨН ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН АЖИЛТАН БИШ ТА Ч БАЙЖ БОЛНО

Энэ өдрүүдэд нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон иргэдийг музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулж, соёлын өвийг хамгаалагч нь зөвхөн үүрэг хүлээсэн ажилтан биш иргэн бүрийн үүрэг гэдгийг тайлбарлаж танилцууллаа.

Чингис хаан Үндэсний музей нь үзмэрүүдээ хадгалж хамгаалахдаа олон улсын стандартын дагуу төрөлжүүлэн ангилан хадгалахын зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэд арга барилыг нэвтрүүлэн ажиллаж байна.