Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх музейн эрдэм шинжилгээ, судалгааны номын сан нь 8 мянга гаруй ном, бүтээлтэй бөгөөд докторантаас дээш суралцаж буй болон монгол судлалын чиглэлээр судалгаа эрэл хайгуул хийж буй зорилтот бүлэгт үйлчилдэг.
Харин нээлттэй өдрүүдээр музейн номын санд хадгалагдаж буй түүх, археологи, угсаатан, шашин, соёл судлалтай холбоотой ном бүтээлүүдээ дэлгэж, уншлагын танхимаа танилцуулахын зэрэгцээ музейгээс эрхлэн гаргасан ном бүтээлээр олон нийтэд үйлчилж байна.
Тухайлбал, “Дэлхийд тархсан Монгол өв цуврал” 12 боть, “Монгол-Оросын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть, “Талын язгууртан цуврал” ботиуд, “Музйен хөтөч” дөрвөн хэл дээр хэвлэгдсэн, “Монголчууд ба даян дэлхий - Чингис хааны эзэнт гүрний өөр нэгэн өнгө төрх”олон улсын үзэсгэлэнгийн катологи, Чингис хаан музейн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугааруудыг дэлгэн тавьсан байна.