image
clock
2025-03-27
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН БҮТЭЭЛ ТУУРВИЛААР ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛАН ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ ажлын хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран “ Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвил: судалгааны арга зүй” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сурун-Ханда Сыртыпова олон нийтэд зориулсан сонирхолтой үнэ төлбөргүй лекц (2025.03.27) зохион байгууллаа.

Дорно дахин судлаач, Түүхийн шинжлэх ухааны доктор Сурун-Ханда Сыртыпова нь Төв Азийн бурханы шашинтан нүүдэлчдийн соёл, байгалийн өв, Төвөд Монгол хэл дээрх бичгийн дурсгалууд, байгалийн онцгой обьектууд, дүрслэх урлагийн бүтээлүүд үүний дотор Өндөр гэгээн Занабазарын бүтээлээр судалгааг голлон хийдэг.

Судлаач Өндөр гэгээн Занабазарыг бурхан шашны 2500 жилийн түүхэн дэх уран бүтээлчдийн дундаас түүний бүтээл нь ялгардаг төдийгүй дахин давтагдашгүй загвар хийц гаргасан байдгаараа онцлогтой.Түүний бүтээл туурвилыг судлахад иж бүрэн арга зүй хамгийн чухал. Арга зүйн давуу тал нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн сэдэв, чиглэл, оюун санаа бодлын сонирхлыг тодорхойлохын зэрэгцээ, Монголын шарын шашин бурханы урлагийн түүхэн дэх хамгийн чухал зүйл, үйл явдал зарчмуудыг тодорхойлж өгдөг гэдгийг тодотгов.

Дорно дахинд нэрд гарсан гүн ухаантан, түүхч, соён гэгээрүүлэгч Халх Монголын ялгуусан Эрдэнэ Зая бандида нь Өндөр гэгээн Г.Занабазарын “Өөрийн эрдмийг нуух бөгөөд бусдын эрдмийг дуурьсгамуй” хэмээн хэлсэн мэргэн үгийг нь Гэгээн толь номонд бичиж үлдээсэн аж.

Монголын бурханы шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар (1635-1723) нь угсаа гарвалын хувьд Чингис хааны Алтан угсааны Халхын Түшээт хан Гомбодорж (1954-1655)-ийн хөвгүүн болон одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт төрсөн.