image
clock
2025-05-18
УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД 62 СУРАГЧ ОРОЛЦОЖ 10 ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Олон Улсын Музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхийн 130 орчим орны 57000 гаруй музей “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Чингис хаан Үндэсний музейгээс энэ өдрийг тохиолдуудан олон талт арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдэвт уран илтгэлийн уралдаан юм.

Энэхүү уралдаанд нийслэл, орон нутгаас нийт 62 сурагч оролцож, илтгэлээ ирүүлснээс нэгдүгээр шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулан, хоёрдугаар шатанд шалгарсан сурагчид хүрэлцэн ирж илтгэлээ өнөөдөр (2025.05.18) танилцуулав.

Уралдааны шүүгчээр Чингис хаан Үндэсний музейн менежер, боловсрол судлалын ухааны доктор Д.Эрдмаа, ОУ-ын музейн зөвлөлийн ҮХ-ны тэргүүн, дэд профессор Д.Бумаа, музейн ЭШ-ний Ахлах ажилтан, доктор М.Нямбат, Карл Попер Парламентийн мэтгэлцээний шүүгч, уран илтгэлийн улсын 4 удаагийн аварга Б.Оюунсайтар нар ажиллалаа.

Илтгэлийн удирдамжийн дагуу эхний гурван байр, тусгай байрыг шалгаруулан Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Дурсгалын зүйлсээр шагнаж, ивээн тэтгэгчид болох ICEMARK, Бурамхан компаниудын гарын бэлгийг шүүгчид гардуулан өглөө.

Шагналт байранд орсон уран илтгэгчид:

1. А.Нандин-Эрдэнэ /Сэлэнгэ аймаг Мандал сумын 3-р сургуулийн 12в ангийн сурагч/

2. А.Энхлэн Эрдэмтөгс сургуулийн /11а ангийн сурагч/

3. Б.Номинтүлхүүр /Шинэ Монгол Сургуулийн 11-1 ангийн сурагч/

4. Г.Номунгэрэл Шинэ Монгол Сургуулийн /11-1 ангийн сурагч/

5. Э.Амина /Логарифм сургуулийн 10б ангийн сурагч/

6. Б.Энхзориг /Сэлэнгэ аймаг Мандал сумын 3-р сургууль 12а ангийн сурагч/

7. С.Ундрам /Эрдэмтөгс сургуулийн 11а ангийн сурагч/

8. Х.Дөлгөөн-Учрал /Их засаг лицей сургуулийн 12а ангийн сурагч/

9. Н.Учрал /Тольт сургуулийн 11б ангийн сурагч/

10. Ш.Энхзаяа /61-р сургуулийн 12А ангийн сурагч/