Монгол Улсад энэ өдрүүдэд Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен айлчилж буй. Айлчлалын үеэр Төрийн ордонд өнөөдөр Чингис хаан Үндэсний музей, Австри улсын Шинжлэх ухаан академийн Иран судлалын хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг” (2025.05.26) байгуулав.
Санамж бичгийг Монголын талаас Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Австрийн талаас ШУА-ийн Ерөнхийлөгч Хайнз Фассманн нар гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийг үзэглэснээр талууд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, түүхэн баримт, материал, цуглуулгатай харилцан танилцаж, шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх юм.