Монголын Үндэсний музей нь мэргэжил арга зүйгээр хангах зорилгын хүрээнд Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд 105 номыг (2025.05.27) хандив болгон хүлээлгэн өглөө.
Тус номын сан нь өнөөдрийн байдлаар 8000 гаруй номтой бөгөөд, 2022 оны 12 сард үйл ажиллагаагаа эхэлснээс хойш номын сангийн баяжилтад хувь нэмрээ оруулж, ном бүтээлээ өргөн барьсан дотоод гадаадын иргэн, аж ахуйн нэгжид талархлаа илэрхийлэн “Батламж” гардуулан өгдөг уламжлалтай.
Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн гаргасан 10 төрлийн 16 ном бүтээлийн дээжис, 38 дахь удаагийн “Батламж”-ийн хамт Монголын Үндэсний музейд гардуулав.