Чингис хаан Үндэсний музей, Чингис хаан Судлалын Олон Улсын Холбоотой хамтран олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй цуврал лекц өнөөдөр (2025.05.28) боллоо.
Австри улсын ШУА-ийн Иран Судлалын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Бруно де Никола “Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл тавьлаа.
Тэрээр Иран дахь Монголчуудын түүх, Монгол Хатадын түүх тэр тусмаа Монголын эзэнт гүрний үеийн Исламын гар бичмэлийн тухай голчлон судалгаа хийдэг судлаач юм.
Өнөөдрийн илтгэлийн үеэр Монголын өвөг дээдсийн овог аймгийн эхлэл эмэгтэй хүнээс эхлэлтэй. Монголын Эзэнт гүрний үеийн монгол эмэгтэйчүүүд тухайн үедээ маш хүчтэй, улс төрийн хувьд зөвлөгч, засаг захиргааны удирдлагад төр барихад нөлөөтэй, үүрэг оролцоо нь өндөр байсныг түүхэн үйл явц нь гэрчилдэг,тэдний талаар сурвалж бичигт дандаа эрэгтэйчүүд түүхчид бичиж үлдээсэн байдаг. Монголын түүхийг судалж байхад эмэгтэйчүүд, хатдын түүхийг орхигдуулж огт болохгүй гэдгийг лекцийн төгсгөлд онцолж байв.
2020 оноос хойш тэрээр "Нүүдэлчдийн бичгийн сурвалж тархсан газар нутаг" төслийн ерөнхий удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд, Монгол Иран дахь хатдын түүх” номыг хэвлүүлсэн байна.