Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан Судлалын Олон Улсын Холбоотой хамтран олон нийтэд зориулан хүргэдэг ээлжит цуврал лекц 2025 оны 06 сарын 04-нд болно.
Илтгэгч Агата-Бария Стажинск нь Польш Улсын Варшавын Их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор бөгөөд Монгол-Төвөдийн соёл, утга зохиол тэр дундаа Буддын шашны тухай голчлон судалгаагаа хийдэг.
Тэрээр Польш Улс дахь Монгол-Төвөд гар бичмэлүүдэд судалгаа шинжилгээ хийх, сэргээн засварлах зэрэг судалгааны хамтарсан төслүүдэд оролцдог Монголч-Төвөд судлаач эрдэмтэн юм.