Туркменистаны Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсад ажиллаж байгаа тус Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд хүрэлцэн ирж (2025.06.02) зочиллоо.
Зочдыг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун угтан авч танхимуудад тайлбар хийн, музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөг үзүүлж танилцууллаа.