image
clock
2025-06-30
ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАР СУДЛААЧИД НЭГЭН ДОР ЧУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 12 дугаар сард Монголын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон билээ.

Энэ ажлын хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв соёл-390” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг (2025.07.01 )маргааш зохион байгуулна.

Хуралд энэ чиглэлээр судалгаа хийдэг ОХУ, АНУ, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс , БНХАУ, Унгар, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд оролцож байгаа бол цахимаар хэд хэдэн орны эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд нийт 200 гаруй төлөөлөл оролцоно.