Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн профессор Э.Булаг нь "Монгол Хятад дахь Юань гүрэн: маргаантай өв, түүх бичлэг үндэсний оршихуй" сэдвийн хүрээнд олон нийтэд зориулсан лекцээ 2025 оны 08 сарын 11-нд Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд уншина.
Илтгэгч Э.Булаг нь монголчууынд соёл, ялгарах байдал, бүрэн эрхт байдлаа тогтоохыг эрэлхийлж ирсэн түүхэн үйл явцыг судалдаг монгол судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг бөгөөд, Монгол, Хятад Өвөр Азийг хамарсан түүх, антропологийн судалгааг дагнан хийдэг.
Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан Судлалын Олон Улсын Холбоотой хамтран олон нийтэд зориулсан цуврал лекцийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд, дээрх сэдвийн хүрээнд судалгаа хийдэг сонирхон судалдаг эрдэмтэн судлаач, оюутан Та бүхнийг хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй явагдах лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.