image
clock
2025-09-05
ЛОНДОНЫ ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЛЕКЦ УНШИНА

Чингис хаан Үндэсний музейн урилгаар Лондоны Их Сургуулийн профессор Суссан Бабаи “МОНГОЛЧУУДТАЙ ХОЛБОГДОХ НЬ: НЭГЭН ЦҮНХНИЙ ТУХАЙД” лекцээ 2025 оны 09 дүгээр сарын 12-ны 14:00 цагт олон нийтэд зориулан үнэ төлбөргүй уншина.

Тэрээр өдгөө Ази тивийг дагнасан урлаг, соёлын сүлжээг судлахад чиглэсэн хэд хэдэн төслүүдэд ажиллаж байгаа бөгөөд, Блумсбери хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Cultural History of Asian Art” Азийн урлагийн соёлын түүх зургаан боть цуврал номын хамтран редактор, зохиолч; Лондонгийн Их Сургуулийн SOAS сургуулийн профессор Шейн Маккаусландтай ко-куратороор ажиллаж буй 2027 онд Роял Академид дэлгэгдэх “Arts of the Great Mongol State” үзэсгэлэн мөн Гэтти сангийн Connecting Art Histories төслийн дэмжлэгээр зохион байгуулж буй Mongol Connections семинарын тэргүүлэх эрдэмтнээр тус тус ажиллаж байна.

Суссан Бабаи нь график дизайнер мэргэжилтэй, түүний бүтээлүүдээс дурдвал:

- Шагналт бүтээл "Исфаган ба түүний түүний ордонууд/ ордод” (2008)

- Хамтарсан бүтээл "Персийн хаанчлал ба архитектур" (2015)

- "Исламын ертөнц дэх урлагийн бүтээл ба солилцоонд худалдааны үр нөлөө" (2017)

- "Афхами цуглуулга дахь Ираны орчин үеийн урлаг" зэрэг багтана.