Үндэсний хэмжээнд жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Ням гаригт "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Салбарын хэмжээнд соёл урлагийн байгууллагуудын “Спорт өдөрлөг 2025” арга хэмжээг зохион байгуулж, нийт 40 гаруй байгууллагын 800 гаруй баг, тамирчид оролцон спортын таван төрлөөр өрсөлдөж, Чингис хаан Үндэсний музейн хамт олон авхаалж, хурд, хүчээ дайчлан илүүрхэж “Шилдэг байгууллага”-аар шалгарч “Шилжин явах цом-Өргөмжлөл”-ийг хүртлээ.
Амжилт:
Олс таталт: Тэргүүн байр, Алтан медаль, өргөмжлөл
Үндэсний бөх: Түрүү, Алтан медаль, өргөмжлөл
Сагсан бөмбөг: Дэд байр, Мөнгөн медаль, өргөмжлөл
Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий даяар тархан суугаа соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаараа бахархах, омогших, үлгэрлэн таниулах, түүчээлэн өвлүүлэх бахархалт өдөр юм.